Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи нутгийн
баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр хүрнэ.
Монгол-Алтай,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус
хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2
градус дулаан байх юм.
Ихэнх нутгаар
цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.