Озэки Хошёорюү тэргүүтэй гурван бөх башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн 2024 оны сүүлчийн башё тавин хувиа давлаа. Есөн өдрийн дараа макүүчид унаагүй бөх үлдсэнгүй.
Харин найман даваатай гурван бөх байгаагийн нэг нь Монголын сумоч. Тодруулбал, озэки Хошёорюү С.Бямбасүрэн, озэки Котозакүра, маэгашира Таканошо нарын хамт башёг тэргүүлж байна.
Тэгвэл озэки цолоо эргүүлэн авахын төлөөх зүтгэл нь талаар өнгөрсөн Киришима Б.Лхагвасүрэн зургаа дахиа уналаа. Түүний мөрний бэртэл барилдаанд нь сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд дурдаж байна. Тэр дөнгөж гурван даваатай бөгөөд үлдсэн зургаан барилдаанаас тавд нь давж байж сэкивакэ цолтойгоо үлдэнэ.
Макүүшитад манай Хокүтомарү Н.Чинзориг таван даваа, нэг ч унаагүй башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Ес дэх өдрийн барилдааны дараа Монголын сумочид ямар амжилттай явааг сонирхуулъя.
Макүүчи
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн 8:1
З-С Киришима Б.Лхагвасүрэн 3:6
Б-4 Оошоүма П.Дэлгэрбаяр 2:7
З-8 Рога А.Амарсанаа 4:5
З-11 Тамаваши Б.Мөнх-Оргил
4:5
З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 5:4
Б-15 Онокацү Б.Чойжилсүрэн 7:2
Жюүрёо
З-4 Тамашохо Э.Энхманлай 6:3
З-8 Миторюү Б.Төрболд 5:4
Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4:5
Макүшита
Б-5 Асахакүрюү Р.Жамьянтогтох 2:3
З-8 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3:2
З-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:2
З-18 Казэноүми Ц.Билгүүн 2:2
Б-19 Котокэнрюү Г.Билгүүн 2:2
Б-31 Хокүтомарү Н.Чинзориг 5:0
З-36 Хокүтэнкай Г.Сүхбат 3:2
Б-38 Саданохикари Д.Наранцогт 1:3
З-47 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 3:1
Жонидан
З-5 Госэйзан Б.Мөнх-Од 2:0:2