Боксчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Тайландын Чянгмай хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд эхэлнэ.
13 хоног үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа аж. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 63.5 кг-д Г.Бадмаараг тулалдах бол эрэгтэйчүүдийн 51 кг-д Л.Даваадорж, 54 кг-д О.Энхсайхан, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Х.Энх-Амар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, +91 кг-д Х.Бекнур нар өрсөлдөнө.
Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын
боксчдын анхны алтан медалийг ардын багш, гавьяат тамирчин Х.Алтанхуяг 1971 онд
авсан бөгөөд үүнээс дөрвөн жилийн дараа тэр Азийн хошой аварга болсон билээ.