Дундговь аймагт сонгуулийн санал хураалт 17 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСумын ИТХ- ын сонгуулийн санал хураалтын явц 12 цагийн байдлаар Дундговь аймагт 17.82 хувьтай байна.
Нэрсийн жагсаалтад бичигдсэн 29 мянга109 сонгогч байгаагийн 5186 нь саналаа өгөөд байна.Дундговь аймгийн 15 сумаас Эрдэнэдалай суманд сонгуулийн ирц хамгийн бага буюу 12.35, Цагаандэлгэр сум хамгийн их буюу 24.92 хувьтай байна.
Энэ удаад сонгуулийн ирц багийн түвшинд чухалд тавигдаж байгаа юм. Дундговь аймагт 15 сумын 66 багт хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар сонгуулийн санал хураалт Өлзийт сумын Буянт-2 баг хамгийн бага буюу 8.55, Баянжаргалан сумын 3- р баг хамгийн их буюу 38 хувьтай байна.
Сонгууль зохион байгуулахад 700 гаруй төрийн алба хаагч, санал хураалтын явцыг ажиглан 300 гаруй иргэн 66 хэсгийн хороонд өнөөдөр ажиллаж байна.
Аймгийн ихэнх нутгаар цаг агаар тогтуун, санал хураалтад нөлөөлөхөөргүй байгааг хэсгийн хороодоос мэдээлж байна.
Т. Отгонтуяа