Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-11-20 09:17:32

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус байх юм.


Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

相关新闻