ОРХОН: Элэгний хорт хавдрын мэс заслыг орон нутагтаа хийх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-11-20 12:33:20
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/.  Орхон аймагт Хавдар судлалын үндэсний төвийн эмч нараар ахлуулсан Үндэсний баг ажиллаж байна.

Үндэсний багийн ахлагч,  Хавдар судлал үндэсний төвийн Химийн эмчилгээний зөвлөх эмч Н.Орхон хэлэхдээ, “Орхон аймгийн БОЭТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний суурь бааз, боловсон хүчин  сайн байна. Манай багийн гол зорилго орон нутаг дахь бааз сайтай эмнэлгүүдээ түшиглэн зарим эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэх, нутагшуулахад ажлын байран дээр нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд чиглэж байна” гэлээ.

Хавдар судлал үндэсний төвийн элэг, цөс нойр булчирхай эрхтэн шилжүүлэх төвийн эмч А.Эрболат мөн хэлэхдээ, “БОЭТ боловсон хүчний хүний нөөц сайтай эмнэлэг гэж би харж байгаа. Элэгний мэс заслын эмчээ бэлтгэсэн. Цаашид орон нутагтаа элэгний хорт хавдрын мэс заслыг хийх боломж бүрдсэн. Миний хувьд зөвлөн туслахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ  элэгний хорт хавдрын хагалгааг  хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Үндэсний баг Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймагт ажиллаж, давхардсан тоогоор 200 гаруй үзлэг оношлогоо, 50 гаруй үйлчлүүлэгчид мэс засал хийжээ.  

 

相关新闻