3x3-ынхан оюутны ДАШТ-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-21 10:48:24

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Баянхайрхан Мон-Алтиус” баг Хятадыг зорилоо.


Тус улсын Шиамин хотод болсон тус тэмцээнд Азиас БНХАУ, Монголын баг эрхээ авсан бөгөөд нийт таван тивийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор өрсөлдөх монгол залуус чансаагаараа хоёрт эрэмбэлэгдсэн бөгөөд “В” хэсэгт Франц, Эквадортой багтсан байна. Тэмцээн маргааш эхлэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ. Манай залуус хэсгийн эхний тоглолтоо энэ сарын 23-ны бямба гарагт Улаанбаатарын цагаар 11:00 цагт Эквадортой хийхээр сугалаа татжээ. Улмаар хэсгийн хоёр дахь тоглолтоо Францтай хийнэ. 


Дашрамд сонирхуулахад, Монголын 3х3-ынхан 2015 оны оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс амжилтын буухиа эхлүүлж байсан түүхтэй.

相关新闻