Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-11-22 09:02:57

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 08 цагаас 20 цаг хүртэл цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ. Монгол-Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -9...-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байх юм.


Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

相关新闻