Орхон аймагт сонгуулийн ирц 12.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-19 13:38:28
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 12.3 хувьтай байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 67 мянга 867 иргэн бүртгэлтэй байна.

Баян-Өндөр сумын  ИТХ-ын сонгууль 22 тойрогт 31 мандаттай. МАН,  АН-аас тус бүр 31,  МАХН-аас 11,  бие даагч 6 байна. Нийт 40 хэсгийн хороо ажиллаж байна. Саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь 41 –ээс дээш насныхан байна. Явуулын саналын хайрцгаар 211 хүн саналаа өгчээ. Аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дараагийн мэдээллийг 17, 22 цагт өгнө. Цаг агаар тогтуун байна. Өчигдөр их хэмжээний цас орсон ч өдөр 13 цагийн байдлаар дулаан  цас хайлж байгаа тул явган болон авто машины зорчих хэсэгт саад учраагүй байна.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻