ТӨВ: Энэ онд аймгийн хэмжээнд 301 тамирчин цол, зэргийн болзол хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ![](/files/674056c6d2664.jpeg)
Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2024 онд олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 11, спортын дэд мастерын болзлыг 9 тамирчин хангаж, 301 тамирчин спортын зэрэг цолтой болжээ.
Тодруулбал, 2024 онд нийтийн биеийн тамир, спортын 410 үйл ажиллагааг явуулж, аймгийн хэмжээнд 56424
иргэн оролцсон байна.
Төв аймгийн Биеийн тамир спортын газрын дугуйланд 22 төрлөөр 10449 хүүхэд залуус хамрагдаж байна.
Олон улс, тив дэлхийн тэмцээнд тамирчид 8 төрлөөр оролцож 7
алт, 11 мөнгө, 30 хүрэл медаль хүртсэн байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд
13 төрлөөр 155 тамирчин оролцож, 137 алтан медаль, 152 мөнгөн медаль, 444 хүрэл медаль
хүртжээ.