СЭЛЭНГЭ: 12 дугаар сарыг “Талархлын сар” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-25 13:13:54

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-аас 12 дугаар сарыг “Талархлын сар” болгон зарлахаар болжээ.

 

Энэ талаар Сүхбаатар сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат, “Нийгмийн сайн сайхан гэрэл гэгээг нэмэгдүүлэхийн тулд бид өөрсдөө эерэг зөв хандлагатай, бүтээлч иргэд байх зайлшгүй шаардлагатай байгаа юм.


Ийм учраас энэ байгууллагын үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулахаас гадна өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сар бүр нэг бүтээлч аян зохион байгуулахаар бид уриалга дэвшүүлэн ажиллаж байна. Ирэх 12 дугаар сар бол талархлын сар байх болно” гэв.

 

Талархлын сарын үйл ажиллагааг үндсэн дөрвөн хэсэгт хувааж явуулахаар тооцжээ.

 Тухайлбал:

-Бусдад талархаж сурах

-Алдаатай зүйлдээ уучлалт гуйж сурах

-Өөрт байгаа зүйлээсээ бусдад илүүчилж сурах

-Хүүхэд бүхэн шинэ жилээ бэлэгтэй угтъя гэсэн уриалгыг дэвшүүлжээ.

 

相关新闻