Тусгаартогтнол нэртэй нэг хүн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэлд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Тусгаартогтнол нэртэй нэг хүн байна.
Түүнчлэн, Улс нэртэй гурав, Тогтнол нэртэй гурав, Төр-Улс нэртэй гурав, Тунхаг нэртэй хоёр, Хууль нэртэй нэг, Туг нэртэй нэг, Анх нэртэй таван хүн байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.