20 гаруй өрхийн цахилгааны асуудлыг шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЭрдэнэт хотын анхны байруудын нэг "Бранк1" нийтийн байр цахилгаангүй, инженерийн шугам сүлжээ нь муудсан, дээврээс нь ус гоожиж эвдэрсэн байсныг орон нутгийн хөрөнгөөр засч шийдвэрлэлээ.
Уг байранд 20 өрх амьдардаг бөгөөд оршин суугчид нь дээрх асуудлыг шийдүүлэхээр орон нутгийн удирдлагуудад өнгөрсөн сард хандсан юм. Үүний дагуу аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж яаралтай тог, цахилгаанаар хангах, өрх бүрт "оо" хийх боломжийг нь хангах үүрэг, чиглэлийг Хотын захирагчийн албанд өгсөн юм. "Бранк1" байр нь 30 гаруй жил болсон бөгөөд ашиглалтын хугацаа дууссан тул цаашид оршин суугчдынх нь хүсэлтэийг харгалзаж Баянцагаан багт газар олгох эсэхийг нь шийднэ.
Б.Оюун-Эрдэнэ