ХОВД: Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-26 14:45:38

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр энэ долоо хоногийн ихэнх хугацаанд Ховд аймгийн нутгаар цаг агаар тогтуун байна. 


Салхи ойрын өдрүүдэд нийт нутгаар секундэд 4-9 метр байх төлөвтэй. Мөн агаарын температур нийт нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байх юм. 


Одоогийн байдлаар Алтай, Булган, Үенч сумын нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны зузаан Булган суманд 2 см, Алтай, Үенч суманд 6 см байна.


Бусад сумын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байгаа гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Өнөөдөр Ховд аймгийн нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.  


相关新闻