ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 150 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн энэ өдөр аймгийн хэмжээнд 150 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа.
16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй хүүхдүүдэд аймгийн орлогч дарга М.Батзориг баяр хүргэж, “Та бүхэн харьцангүй биеэ даах насанд хүрлээ. 16 насны энэ торгон мөчид иргэний үнэмлэхээ гардан авснаар Монгол Улсын эрхзүйн чадамжтай иргэн болох түвшин дээшилж, бусдын өмнө хүлээх хариуцлага нь тодорхой хэмжээгээр нэмэгдлээ” гэв.
Энэ өдөр улс даяар 16 нас хүрсэн 62 мянган хүүхэд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын иргэний андгай өргөж байна. 22 дахь жилдээ болж буй энэ ёслолын үйл ажиллагаа нь хүүхэд, залууст түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, бахархах, эх оронч сэтгэглгээг төлөвшүүлэх зорилготой юм.