ТӨВ: Салхи 14-16 метр секунд хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-28 09:29:50

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хойд хэсгээр 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө, 11 дүгээр сарын 28-нд цас орж, явган шуурга шуурна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр салхитай байх бөгөөд баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Шөнөдөө агаарын температур -11-14 градус, өдөртөө -3-5 градус хүйтэн байна.


Салхины хурд 12 дугаар сарын 1 хүртэл 16 метр хүрч ширүүсэх бөгөөд тус өдрөөс нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа талаар Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

 

相关新闻