БАЯНХОНГОР: Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-28 11:30:53

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Буянхишиг багштай 9б анги Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг анги хамт олноороо тогтмол захиалан уншиж байна.

2024-2025 оны хичээлийн жилд 9б анги нь эрэгтэй 12, эмэгтэй 15, нийт 27 сурагчтай хичээл сургалт, төлөвшил хүмүүжлийн ажилд оролцож байгаа юм.


Баянцагаан сумын сургуулийн анги бүр тухайн хичээлийн жилийнхээ зорилго, зорилтыг хэлэлцэн дэвшүүлж, хамтдаа хичээн суралцдаг онцлогтой. Тус анги "Бид үлгэр жишээ төлөвшил хүмүүжилтэй, зөв монгол хүн болж төлөвшинө" гэсэн зорилгод нэгдэн, Бусдад зөвөөр үлгэрлэх, манлайлах, Зөв хандлагад суралцах, хичээл сурлагадаа илүү их анхаарах, Сурлага, урлаг, спортын ур чадваруудаа хөгжүүлэх зорилт дэвшүүлэн суралцаж байна.


Ангийн уриа: Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг.


9б анги сурлага, урлаг, спортын сайчуул олонтой. Сум, аймаг сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагааны амжилтаас:
-2023-2024 оны хичээлийн жилд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ, ЕБС хамтран зохион байгуулсан “Амжилт өөд ангиараа” олимпиадад амжилттай оролцож монгол хэл, математикийн төрлөөр тус тус тэргүүн байр, түүх төрлөөр гуравдугаар байр эзэлсэн.

-Сурагч Б.Одмөнх нь 2023-2024 оны хичээлийн жилд даамын спортын дэд мастерын болзол хангасан.
-Сурагч Х.Булгантамир, Г.Маралмаа нар нь 2024-2025 оны хичээлийн жилд Erdenemandal cup u14 тэмцээнд оролцож багаараа гуравдугаар байр, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож дэд байр, Х.Булгантамир нь “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарсан.
-Сурагч Б.Дөлгөөнмөрөн нь 2024-2025 оны хичээлийн жилд ОХУ-ын Ардын жүжигчин Михайла Елбоновын нэрэмжит олон улсын “Юный Будамшуу” фестивалд оролцож тусгай байр эзэлсэн. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд Баянхонгор аймгийн Тэмүүжин театраас зохион байгуулдаг орчин үеийн дуу бүжгийн халз тулаанд дууны төрлөөр оролцож алтан медаль хүртсэн.
-Сум, сургууль, аймгийн аваргын гар бөмбөг, сагсан бөмбөг шатар, даам ширээний теннисний төрөлд багийн болон ганцаарчилсан төрөлд удаа дараа амжилтуудаа бататгаж байна.

相关新闻