Зөөврийн хайрцгаар 815 хүн саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙСумын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгох сонгуулийн үйл ажиллагаа Баян-Өлгий аймагт хэвийн явуулж байна. Тус аймгийн хэмжээгээр 924 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэн юм байна. Эдгээрийн 815 хүний саналыг зөөврийн хайрцгаар авчээ.
Үлдсэн иргэд буюу 109 хүн нь тухайн бичигдсэн хаяган дээрээ байхгүй, зарим иргэд хүндэтгэх шалтгаантай хүнд өвчтэй зэргээр саналаа өгөөгүй байна.
Энэ удаагийн сонгуульд БаянӨлгий аймагт Улсын бүртгэлийн хэлтсээс сонгуулийн 90 хэсэгт улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн 98 ажилтан ажиллаж байна. Санал тоолох төхөөрөмж гацаж, саатсан ямар тохиолдол гараагүй, хэвийн ажиллаж байна.
Ш.Айзаря