Баян-Өлгий аймагт сонгуулийн ирц 76,6 хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн хэмжээгээр сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн санал хураалтын явц 21 цагийн байдлаар нийт 56935 сонгогчоос 43617 саналаа өгч 76,6 хувьтай амжилтай болж өндөрлөлөө.
Сонгуулийн ирцийн дүн мэдээг сум сумаар нь авч үзвэл Алтай сум 84.1, Алтанцөгц сум 83.8, Баяннуур сум 67.1, Бугат сум 86.9, Булган сум 80.8, Буянт сум 75.5, Дэлүүн сум 76.9, Ногооннуур сум 67.6, Сагсай сум 82.8, Толбо сум 84.38, Улаанхус сум 83.45, Цэнгэл сум 81.34, Өлгий сум 71.79, амйгийн хэмжээгээр нийт сонгогчийн 76.6 хувь нь саналаа өгчээ.
Баян-Өлгий аймгийн 13 сумын ИТХ-ын 329 мандатын төлөө АН-ын 313, МАН-ын 329, МАХН 12, бие даагч 57, нийт 711 хүн нэр дэвшин өрсөлджээ.
Ш.Айзаря