ЗАВХАН: Улсын уралдаанд Сантмаргаз сумын сургуулийн сурагч Л.Наранчимэг оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-16 14:11:37

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ. Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд 60 гаруй багш суралцагч оролцжээ.


Энэ сарын 9-өөс 15-ны өдрүүдэд зохион байгуулсан тус олимпиадын монгол хэл бичгийн төрөлд мэргэжлийн багш, 12 дугаар ангийн суралцагч гэсэн хоёр төрлөөр багш суралцагчид оролцлоо.


Монгол хэл бичгийн олимпиадад нэгдүгээр шатнаас шалгарсан 31 багш, 30 суралцагч оролцож шилдгүүдээ тодруулав.

Багшийн төрөлд тэргүүн байрыг МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын Ахлах сургуулийн багш Т.Цэрэндолгор, дэд байрыг Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн багш Л.Батцэцэг, гутгаар байрыг Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн багш И.Ариунаа эзлэв. Мэргэжлийн багшийн төрөлд тусгай байрыг Улиастай сумын ерөнхий боловсролын III сургуулийн багш П.Цогзолмаа, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Гүнчиндорж нар эзэллээ.


12 дугаар ангийн сурагчийн төрөлд тэргүүн байрыг Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Л.Наранчимэг, дэд байрыг Асгат сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Ойгонбаяр, гутгаар байрыг Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч А.Нандинзул нар эзэллээ.


Монгол хэл бичгийн олимпиадын 12-р ангийн суралцагчдаас тусгай байрыг Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Санжааханд, Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн сурагч М.Пүрэвжаргал нар тус тус эзэллээ.  Улсын төрөлжсөн олимпиадын монгол хэл бичгийн төрөлд Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн багш Л.Батцэцэг 8 дахь жилдээ амжилттай оролцож байна. Тус олимпиадад шалгарсан багш, суралцагчид улсын уралдаанд оролцоно гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв. 

相关新闻