Насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголоос 10 шатарчин оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд эхэлнэ.
Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлагад 10 шатарчин оролцохоор болжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, олон улсын мастер Д.Мөнхзул, кандитат мастер Б.Мөнгөнзул, Х.Баясгалан нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдээс их мастер Б.Батсүрэн, С.Билгүүн, олон улсын мастер Д.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Манай шатарчид блиц, рапидын ДАШТ-ээс медаль авч үзээгүй бөгөөд их мастер Т.Мөнхзул хамгийн өндөр амжилт гаргасан нь блиц төрөлд IV байр эзэлж байв.