Хоёр багт дахин сонгууль, хоёр хэсэгт нэмэлт санал хураалт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн сонгуулийн хорооны мэдээллээс үзэхэд, Хотонт, Цэнхэр сумын Өндөрсант, Цэцэрлэг багт нэр дэвшигчдийн санал тэнцсэн учраас дахин сонгууль явуулахаар шийдвэрлэжээ.
Тодруулахад, Цэнхэр сумын хувьд, Ардчилсан намаас нэр дэвшсэн хоёр хүний санал тэнцсэн. Хотонт сумын хувьд Ардчилсан нам 11 суудлаар илүү учир ИТХ-ын төлөөлөгчдийн ерөнхий дүнд нөлөөлөхгүй аж.
Хоёр хэсэгт нэмэлт сонгуультай
Ирэх ням гараг буюу 2016 оны аравдугаар сарын 23-ны өдөр Эрдэнэбулган сумын IV багийн VII хэсэг, Өлзийт сумын Байшир багд ирц дутуу учраас нэмэлт санал хураалт явуулахаар сумдын сонгуулийн хорооноос тогтжээ.
Гэхдээ сумын сонгуулийн ерөнхий дүнд нөлөөлөхгүй гэж сонгуулын ажилтнууд хэллээ. Дашрамд өгүүлэхэд, Өлзийт сумын хувьд сонгуульд сумын 17 суудлын төлөө МАН–аас 17 суудлын төлөө 17 хүн нэр дэвшжээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч байхгүй. Сонгууль гэхэд нэг л бишээ. Энэ асуудал шүүх дээр яваа гэж албан бус мэдээлэл олж авлаа.
Архангай аймаг Л.Булган