Татварт эзлэх НӨАТ-ын орлого буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-12-17 14:05:00

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 11 сарын статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.


Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 257.4 сая ам.долларын алдагдалтай гарсан талаар ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил мэдээллээ. Урсгал данс 2023 оны эхний 10 сард 289.3 сая ам.долларын ашигтай байсан бол энэ оны эхний 10 сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.


Урсгал дансны тэнцэл алдагдалтай гарахад бараа, худалдааны ашиг 2.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум ам.доллароор буурч, үйлчилгээний тэнцэл 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 149.3 сая ам.доллар, анхдагч орлогын дансны алдагдал 2.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 534.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.



Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны 11 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 28.7 хувиар буюу 6.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26.0 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Орлогын бүтцийг харвал:

  • Нийт татварын орлогын 32.3 хувийг Орлогын албан татвар,
  • 21.2 хувийг НӨАТ,
  • 17.0 хувийг нийгмийн даатгалын орлого,
  • 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,
  • 4. 2 хувийг Онцгой албан татварын орлого,
  • 18. 6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.

Эндээс харахад нийт татварын орлогод эзлэх НӨАТ-ын орлого буурчээ.



相关新闻