Сумын төвийн 2014-2034 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Хушаат сум сумын төвийнхөө нийт 590 га талбайг хамруулан сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсвөө хийлгэн хүлээн авчээ.
Энэхүү төлөвлөлтийн эхний ээлж 2014-2024, хэтийн төлөв 2034 он юм. Уг төлөвлөгөө нь орон нутгийн төсвөөр санхүүжигдэх бөгөөд зураг төслийн нийт үнэ 70.0 сая төгрөг болжээ. Төлөвлөлтыг сумын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүлэг суурингийн тогтолцоог уялдуулан орон нутгийн онцлог, нөөц боломжинд тулгуурлан сумын төвд тавигдах шаардлагад нийцүүлэн боловсруулсан байна. Түүнчлэн сумын төвийн архитектур, барилгажилт, тохижилт бүхий орон зайн зохистой бүтэц, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийг ч тусгаж өгсөн аж.
Мөн олон нийт, соёл, үйлчилгээний төв, инженерийн бэлтгэл, ногоон байгууламж, амрах талбайнуудыг ч орхигдуулаагүй байна. Мөн төлөвлөлтийн шийдэл, хөрөнгө оруулалтын тооцоо, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлуудыг ч давхар тусгаж чадсанаараа өргөн агуулгатай төлөвлөгөө болж чаджээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг