ДУНДГОВЬ: Шинэ жилийн баярын нээлтэд үндэсний дээл, хувцсаараа гоёлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ![](/files/6763b9d04b946.png)
Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын нээлтэд иргэд монгол үндэсний дээл, хувцсаар гоёж оролцлоо.
Ирж буй шинэ оноо угтах ажлыг Дундговь аймаг энэ жил
өвөрмөц байдлаар зохион байгуулахаар төлөвлөн байгууллага бүр орчноо чимэх, өрх
бүр хашаа, байшин, гэрээ чимэх уралдаан зарлаж, аймгийн төв талбайд орон орны
хоолыг сурталчлах үзэсгэлэн худалдаа гаргаж, хүүхэд багачуудын дунд 6
насны ангиллаар “open mic” зохион байгуулж байна.
Шинэ жил угтсан дээрх үйл ажиллагааны нээлтийг 12 дугаар
сарын 18-нд аймгийн төв талбайд хийж, энэ үеэр “Дээлтэй монгол” өдөрлөг зохион
байгууллаа.
Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр монгол үндэсний
бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, соёлын дархлааг дэмжих зорилгоор сар
бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт үндэсний хувцсаа өмсөж байхыг
уриалсан юм. Энэ өдрөөр “Дээлтэй монгол” өдөрлөг зохион байгуулж, шинэ жилийн
баярын үйл ажиллагаагаа эхэлсэн нь онцлогтой.
Шинэ жилийн баярт чимэг нэмэхээр байгууллагууд хамт олноороо аймгийн төв талбайд мөн мөсөн хотхон байгуулж байна.