ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын 2 сургууль удахгүй шинэ хичээлийн байранд хичээллэж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-19 12:40:54
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 сургуулийн сурагчид удахгүй шинэ хичээлийн байрандаа хичээллэж эхэлнэ.


Тодруулбал, тус сумын 960 хүүхдийн Говийн ирээдүй болон 640 хүүхдийн Хүмүүнлэг сургуулийн шинэ барилгыг хүлээн авах комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар болсон байна.


“Хүмүүнлэг сургуулийн барилгыг улсын төсвийн 11,2 тэрбум төгрөг, Говийн ирээдүй сургуулийн барилгыг мөн улсын төсвийн 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Си Эйч Би Жи Констракшн" ХХК барьж, ийнхүү хүлээлгэн өглөө.


Говийн ирээдүй сургуулийн хуучин барилгыг 2021 онд буулган шав тавьж, сурагчид бага сургуулийнхаа хичээлийн байранд хичээллэж байгаа бол Хүмүүнлэг сургуулийн барилгыг 2022 онд буулгаж, талбайн тэгшилгээ хийн суралцагчид Мандал сургууль болон Цэгц билиг сургуулийн байранд хичээллэж байгаа юм. 


















相关新闻