ДАРХАН-УУЛ: Ерөнхий боловсролын сургуулиудын ширээ, сандлыг шинэчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын ширээ, сандлыг шат дараатайгаар сольж, шинэчилж байна. Энэ удаад Оюуны-Ирээдүй цогцолбор, Од, есдүгээр сургуульд сурагчийн ширээ, сандал хүлээлгэн өглөө.
"Боловсрол 2032" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй уг ажил ирэх онд ч үргэлжлэх юм. Нийт 3809 хос ширээ, сандал нийлүүлэхээс зарим сургуульд 90 орчим хувьтай байна.
Тухайлбал Од сургууль хичээлийн гурван байртай. Энэ удаад хичээлийн А байрны 14 хичээлийн Б байрны 20 ангийн ширээ, сандлыг сольж нийт солих ёстой ширээ, сандлын 90 орчим хувь нь шинэчлэгдсэн гэж тус сургуулийн захирал Х.Баярбилэг онцолж байна.
Дээрх сургуулиудад ашиглагдаж буй сурагчийн ширээ сандал 10-20 жил ашигласан, эвдэрч, хугарсан тохиолдолд засаж сэлбээд өдийг хүрсэн гэж сургуулийн удирдлагууд онцолж байна.
Ширээ, сандлыг сургуулиуд эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотойгоор угсарч, анги, танхимд байрлуулж байна.