ХОВД: Ирэх дөрвөн жилд “Хурдтай хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна.
Хурлаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж баталлаа.
Уг
хөтөлбөр хүний
хөгжлийн бодлого, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого, хөдөө аж ахуй,
үйлдвэржилтийн хөгжлийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого,
байгаль
орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн таван бүлэг, 29 чиглэл, 332 зорилттой юм.
Ховд
аймгийн Засаг дарга М.Амарсанаа “Ирэх жилүүдэд хүний хөгжилд түлхүү анхаарч, бүс нутгийн
хөгжил, иргэдийн амьдралд түлхэц болохуйц 10 томоохон төсөл хэрэгжүүлнэ. Иймээс
2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “Хурдтай
хөгжлийн зам” гэж нэрлэж, зорилтоо тодорхойлсон”
гэж онцоллоо.