Шатар сонирхогчдын хотын аваргууд тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-23 10:57:27

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн өдрийг угтан Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн шатрын холбооноос шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.


Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан 81 шатар сонирхогч өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнээс шалгарсан шатар сонирхогчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.


Тэмцээнд эрэгтэйчүүдээс Хан-Уул дүүргийн шатарчин Р.Өлзийтогтох, эмэгтэйчүүдээс мөн тус дүүргийн Т.Ариунзаяа нар түрүүлж УАШТ-д өрсөлдөх эрхтэй боллоо. Харин эмэгтэйчүүдийн ангилалд дэд байрт Б.Энхдэлгэр, гуравт Х.Нямтэмүүлэн нар шалгарчээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс М.Ариунтөр, Ш.Энхбат нар удаалав.






相关新闻