Тамирчид спорт дахь аюулгүй байдал, хамгааллын үйл ажиллагааг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны Эв сангийн нэгдлээс Тамирчдын комиссыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Үндэсний тамирчдын форумыг “IT Park”-т зохион байгуулав.
Форумд
Хөдөлмөрийн баатар, “Токио 2020” Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга
М.Уранцэцэг, “Парис 2024” Паралимпын аварга У.Сүрэнжав тэргүүтэй эх орноо дэлхий дахинд дуурсгасан
бахархалт тамирчид чуулжээ. Форумын
үеэр Тамирчдын комиссын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцсэн бол Спорт
дахь аюулгүй байдлын тухай МҮОХ-ны мэргэжилтэн, олон улсын “Safeguarding Officer in Sport” тэтгэлэгт хөтөлбөрийн
төгсөгч У.Дөлгөөнбаяр онцоллоо.
Мөн Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Тамирчны замналын дараах карьер” сэдвээр яриа хийж туршлагаасаа хуваалцсан байна. Түүнчлэн “Парис 2024” Олимпын оролцогч буудлагын тамирчин О.Есүгэн, Э.Даваахүү, боксчин М.Энхжаргал, усан сэлэлтийн тамирчин Б.Энхтамир нар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тамирчид мэдлэг чадвараа хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдах боломж, спорт дахь хүчирхийлэл, аюулгүй байдлын талаар түлхүү хэлэлцжээ.