ДАРХАН-УУЛ: Аймгийн засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг ИТХ-ын дарга А.Янжмаад өргөн барилаа.
“Алсын хараа-2050” урт хугацааны
хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн
үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөр, Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн
чиглэл, Монгол ардын нам, Арчилсан нам, Бие даагчийн сонгуулийн мөрийн
хөтөлбөрт тулгуурлан, нам иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн
санал, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан саналыг үндэслэн боловсруулжээ.
Аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/455 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, нийт таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж 33 байгууллагаас 301 санал авч, шаардлагатай саналуудыг төсөлд тусгажээ.
Иргэд, ААНБ, ИТХ-ын төлөөлөгчдөөс нийт 4962 саналыг ирүүлснийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган Орон нутгийн хөгжил ба бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 27 зорилго, 74 зорилт, 115 үйл ажиллагаатайгаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна.
Аймгийн ИТХ хуульд зааснаар нэг сарын дотор аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэн батлах юм.