Лигийн Зул сарын өдрийн тоглолтын хуваарь гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны 30 дахь жилийн лигийн улирал дундын амралт дуусаж, өнөөдрөөс тоглолтууд эхэлж байна.
Өнөөдөр лигийн талбайд гурван тоглолт болох хуваарьтай. Хэдхэн мөчийн дараа эмэгтэйчүүдийн лигийн “Скорпионс”-ын бүсгүйчүүд лигт нэг ч хожигдолгүй яваа “Улаанбаатар Амазонс” багтай тоглоно. Үүний дараа лигийн сүүлийн хоёр улирлын аварга “Хүлэгүүд”, “Майнерс” гэсэн сонирхолтой дуэль сагсан бөмбөг сонирхогчдыг хүлээж байгаа юм. Өнгөрсөн жилийн аварга “Хүлэгүүд” лигийг 12-1 гэсэн амжилттайгаар итгэл төгс тэргүүлж байгаа бол 2022-2023 оны улирлын аварга “Майнерс” ердөө гуравхан хожилтой яваа. Харин өнөөдрийн сүүлийн тоглолт “Завхан Бродерс” болон “Налайх Бизон”-той тоглохоор учраас таарав.
Тэгвэл маргааш
буюу Зул сарын өдөр “Бишрэлт Металл” vs “Сэлэнгэ Бодонс”, “Омни “Хүлэгүүд” vs “Аравт”, “Би Си Эйч Кнайтс” vs “Эс Жи АПЭС” гэсэн тоглолт болно.