СҮХБААТАР: Цахилгаан эрчим хүчний 12000 хэрэглэгчтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-27 15:56:01

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүч нийт 12 мянга, үүнээс Баруун-Урт суманд 7000 хэрэглэгч бий. Эдгээр хэрэглэгчийн 12 дугаар сарын хэрэглээг нэмэгдсэн тарифаар бодож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглээнээс хамаарч цахилгааны үнэ 30-90 хувиар нэмэгдсэн байна.


Харин 11 дүгээр сарын 20 хоногийг хуучин, 10 хоногийг шинэ тарифаар тооцжээ.


Өмнө нь ахуйн хэрэглэгчид энгийн болон хоёр тарифт тоолуур ашигладаг байсан бол энэ сараас гурван тарифт тоолуурыг шинэ тарифтай холбоотойгоор үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Энэ нь 150 квт, 300 квт хүртэл, 300 квт-аас дээш гэсэн хэрэглээгээр тариф нь өөр өөр байх бөгөөд хэрэглэгчид өөрсдийн хүсэлтээр буюу өрхийнхөө хэрэглээндээ тохируулж уг тоолуурыг тавиулах боломжтой.


Гэтэл нийт хэрэглэгчийн ердөө 1000 гаруй нь хоёр тарифт тоолуур ашиглаж, цахилгааны үнийн хөнгөлөлт эдэлдэг байна.

Үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор хэрэглэгчдийн дунд маш их бухимдал байна. Гэхдээ албан ёсоор манайд хандаад тоолуурынхаа хэрэглээнд хяналт, шалгалт хийлгэхийг хүссэн өргөдөл гаргасан хэрэглэгч байхгүй. Хэрвээ хүсвэл бид хэрэглэгчийг тоолуурын заалт нэг бүрийг дэлгэрэнгүй үзүүлж харуулаад, тайлбарлаад өгч болно. Мэдээж гэнэтийн энэ шийдэр иргэдийн амьдралд шууд хүндээр тусч байгаа ч энэ бол Засгийн газрын шийдвэр учир бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Ер нь хамгийн их нэмэгдэл цахилгаан үүсгүүрээр халдаг өрхөд гарч байгаа. Тиймээс хэрэглэгчид оргил ачааллын үед хэрэглээгээ багасгах, гадна темпаратураас хамаарч тохируулах зэргээр өрхийнхөө хэрэглээг хянаад явах хэрэгтэй гэж Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын борлуулалтын ерөнхий инженер А.Түмэнбаяр хэллээ.

 

相关新闻