Дундговийн хөгжлийн төлөө “Талын гэгээ эрдэмтэд” ТББ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-31 13:25:20
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дундговь аймгаас төрөн гарсан эрдэмтэн судлаачид нэгдэж, аймгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллахаар “Талын гэгээ эрдэмтэд” төрийн бус байгууллага байгууллаа.


Тус аймгаас төрөн гарсан 200 гаруй эрдэмтэн, судлаач бий. Тэд төрөлх Дундговь аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, залуу судлаачдыг дэмжих, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор ажиллах юм.


“Талын гэгээ эрдэмтэд” ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Д.Болормаа, гүйцэтгэх захирлаар МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал, доктор С.Батцоож нар сонгогдож, нарийн бичгийн даргаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхмийн докторант Ц.Цэлхагарав томилогджээ.


Удирдах зөвлөлийн гишүүдээр МУБИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ч.Болдбаатар, Философийн ухааны доктор, УИХ гишүүн асан С.Батмөнх, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, техникийн ухааны доктор, УИХ гишүүн асан Н.Тогтох, Бодлого судлалын төвийн хөдөөгийн хөгжил, малын эрүүл мэнд хариуцсан зөвлөх, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор, профессор Ц.Володя, СУИС-ийн дүрслэх урлагийн академийн Уран зураг, баримлын урлагийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Б.Баяртөр, Монгол улсын гавьяат багш доктор, профессор М.Чимэддорж, МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн багш доктор, дэд профессор О.Дэмчигмаа, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш доктор, дэд профессор Д.Хатанбаатар, АШУҮИС-ийн Био-Анагаахын их сургуулийн Физиологийн тэнхмийн багш доктор, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны анагаахын салбар холбооны гүйцэтгэх захирал Э.Мөнхсоёл нар сонгогдсон байна. 

相关新闻