Монголын тамирчид тив дамжин ДАШТ-д өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид тив, дэлхийн томоохон тэмцээнүүдээс 80 гаруй медаль хүртсэн амжилттайгаар өнгөрсөн оныг үдсэн билээ.
Харин 2025 онд 56 спорт холбооны өвөл, зуны нийт 197 тэмцээн болох аж. Тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд 60, залуучуудын 28, өсвөрийнхний 59, ахмадын 30 тэмцээн болно. Түүнчлэн Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу дөрвөн жил тутамд болдог Монголын бүх ард түмний XVI зуны спортын наадам, хоёр жил тутамд болдог Монголын хүүхдийн спортын VIII наадам болох юм.
“Лос Анжелес-2028” зуны XXXXV олимпын мөчлөг эхэлж буй 2025 онд Монголын топ спорт төрлийн ДАШТ-ий хуваарь хүргэе.
Жүдо: Зургаадугаар сарын 13-20 /Унгарын Будапешт/
Бокс: Есдүгээр сарын 4-14 /Английн Ливерпүүл/
Чөлөөт бөх: Есдүгээр сарын 13-21 /Хорватын Загреб/
Буудлага: Арваннэгдүгээр сарын 6-16 /Египетийн Каир/
Ширээний
теннис: Тавдугаар сарын
17-25 /Катарын Доха/
Сагсан бөмбөг
3х3: Зургаадугаар сарын
23-29 /Монголын Улаанбаатар/
Усанд сэлэлт: Долдугаар сарын 11-наймдугаар сарын 3 /Сингапур/
Байт харваа: Есдүгээр сарын 5-12 /Солонгосын Гванжү/
Хөнгөн
атлетик: Есдүгээр сарын
13-21 /Японы Токио/
Дугуй: Есдүгээр сарын 21-28 /Руандагийн Кигали/
Хүндийг өргөлт: Аравдугаар сарын 3-12 /Норвегийн Фроде/
Гимнастик: Аравдугаар сарын 19-25 /Индонезийн Жакарта/
Таеквондо: Аравдугаар сарын 24-30 /Хятадын Үши/