Их мастер Т.Мөнхзул рапидаар 13, блицээр 20 дугаар байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-02 15:51:21

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг түргэн болон түргэвчилсэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотноо болж өндөрлөлөө.


1.42 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний блиц төрөл 13, рапид тоглолт 11 өрөг үргэлжилсэн юм. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй гурав, эмэгтэй таван тамирчин өрсөлдсөнөөс хамгийн өндөр амжилтыг их мастер Т.Мөнхзул үзүүлэв. Тэрбээр блиц төрөлд долоон оноогоор 20 дугаар байр эзэлсэн байна.


Тэгвэл кандитат мастер Б.Мөнгөнзул 6.5 оноотой 28, их мастер Б.Мөнгөнтуул 5.5 оноотой 62, олон улсын мастер Д.Мөнхзул 5.0 оноотой 73, их мастер Ү.Үүрийнтуяа 4.0 оноогоор 90 дүгээр байр эзлэв. Харин эрэгтэйчүүдээс их мастер Д.Батсүрэн 6.0 оноогоор 117, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 5.5 оноотой 133, Г.Амартүвшин 4.0 оноогоор 173-рт шалгарсан байна.


Харин түргэвчилсэн буюу рапид төрлөөр их мастер Т.Мөнхзул долоон оноотой 13 дугаар байрт шалгарлаа. Тэгвэл их мастер Ү.Үүрийнтуяа 44, кандитат мастер Б.Мөнгөнзул 55, их мастер Б.Мөнгөнтуул 68, олон улсын мастер Д.Мөнхзул 81 дүгээр байр эзэлсэн. Эрэгтэйчүүдээс олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 88, Г.Амартүвшин 127, их мастер Д.Батсүрэн 147-рт шалгарчээ.


Дашрамд сонирхуулахад, их мастер Т.Мөнхзул өнгөрсөн жилийн ДАШТ-д Монголын шатарчдаас түүхэн амжилт үзүүлж, дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм. 

相关新闻