ТӨВ: Итгэлтэй утсаар 11808 хүүхэд дуудлага хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 9 байршилд хүүхдийн “Итгэлтэй утас”-ыг суурилуулснаар 2024 онд нийт 11808 хүүхэд, 23707 минутын дуудлага хийсэн байна.
Тус утсыг Алтанбулаг, Баянчандмань, Баянхангай, Борнуур, Жаргалант, Эрдэнэсант, Зуунмод сумын 4-р сургууль, Хүмүүн цогцолбор сургууль, аймгийн ХГБХХГ-ын Хүүхэд залуучуудын ордонд байрлуулсан юм.
ЕБС-ийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухаалаг утасны хэрэглээг бууруулах зорилгоор тус утсыг байрлуулжээ.
Эдгээр дуудлагуудаас хамгийн их дуудлагыг Хүмүүн цогцолбор
сургуулиас хийсэн бөгөөд энэхүү утас нь хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчтай
холбох хамгийн чухал хэрэгсэл болж буйг сургуулийн удирдлагууд онцолж байв.