БУЛГАН: Нийт нутгийн 88 хувь нь зудын эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-06 15:44:43

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Зудын эрсдэлийг 2025 оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 3 хувьд нэн их эрсдэлтэй, 23.7 хувьд их, 37.5 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 23.8 хувьд бага эрсдэлтэй, 12 хувьд эрсдэлгүй гарсан байна.


Сумын дүнгээр авч үзвэл, Баян-Агт, Сайхан, Могод, Гурванбулаг, Дашинчилэн сумын ихэнх, Бугат, Орхон, Хишиг-Өндөр, Рашаант сумын зарим багийн нутгаар нэн их болон их эрсдэлтэй байна.


2025 оны 1 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадасны хувьд мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байгааг Булган ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.





相关新闻