ЗАВХАН: "Мастеруудын цом-2024”-ын эзнээр Ш.Балсэнгэ тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН![](/files/677ca80d01283.jpeg)
Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймагт үндэсний сурын 2025 оны тэргүүн харваа, “Мастеруудын цом-2024” болж аваргуудаа шалгарууллаа.
Завхан аймгийн үндэсний сурын холбооноос жил
бүр уламжлал болгож явуулдаг оны тэргүүн харваа, “Мастеруудын цом-2024” тэмцээнд
нийт 40 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьжээ.
Оны тэргүүн харвааны эрэгтэй харваачдын төрөлд Их-Уул сумын "Их-Уулсын цэц" клубийн харваач сумын мэргэн Ц.Ганбилэг 37 оноогоор тэргүүлжээ.
Удаах байруудад Тосонцэнгэл сумын "Тосон идэр мэргэн" клубийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ 33 оноогоор, Сантмаргаз сумын сумын гарамгай харваач Д.Даваадэмбэрэл 33 оноогоор амжилттай оролцсон байна. Дөрөв, тавдугаар байрт Алдархаан сумын "Алдрын жигүүр" клубийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Б.Ууганбаяр 28 оноогоор, Улиастай сумын харваач, спортын мастер Д.Энх-Амгалан 25 оноогоор тус тус шалгарчээ.
Оны тэргүүн харвааны эмэгтэй харваачдын төрөлд Тэлмэн сумын Домогт мэргэн клубийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Н.Нямжаргал 31 оноогоор тэргүүллээ.
Тосонцэнгэл сумын "Тосон идэр мэргэн" клубийн
харваач, аймгийн гоц харваач Б.Сугар 30 оноогоор, мөн сумын "Тосон идэр мэргэн" клубийн
харваач, Монгол улсын гарамгай харваач Б.Аззаяа 28 оноогоор тус тус удаах
байруудад шалгарсан байна.
"Мастеруудын цом-2024” төрөлд Тосонцэнгэл сумын "Тосон идэр мэргэн" клубийн харваач, спортын
мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ 33 оноогоор тэргүүлжээ.
Хоёрдугаар байрыг Сантмаргаз сумын харваач, спортын мастер, аймгийн мэргэн Б.Даваадамдин 31 оноогоор, гуравдугаар байрт Тэлмэн сумын "Домогт мэргэн" клубийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Н.Нямжаргал 31 оноогоор шалгарсан байна. Шилдгүүдийн “Мастеруудын цом-2024”-ийн шилжин явах цомын эзнээр спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ тодорлоо гэж Завхан аймгийн БТСГ-аас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймгийн хэмжээнд үндэсний сурын харваагаар тогтмол 300 гаруй харваач хичээллэж байна.