Үнэт цаасны арилжаагаар 62 401 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй нийт 29 хувьцаат компанийн 62 401 ширхэг хувьцаа арилжив.
Мөн өнөөдрийн багцын арилжаагаар “Өндөрхаан” ХК-ийн нийт 91,443 ширхэг хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,067 ширхэг ЗГҮЦ арилжиж нийт 433 сая 979 282 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Эл өдөр MSE ALL индекс 794.64 нэгж болж 3.11 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 355 тэрбум 096 сая 067 918 төгрөг боллоо.
Б.Заяа