Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мандах суманд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ сарын 29-30-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорноговь аймгийн Мандах суманд ажиллана.
Тэрээр Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “МАК” ХХК-ийн Цагаан суваргын орд газрын бүтээн байгуулалттай танилцах бөгөөд Мандах, Хатанбулаг сумын чиглэлд тавьж байгаа эрчим хүчний агаарын шугамын ажил байдалтай танилцаж дээрх сумдыг өндөр хүчдэлд холбох асуудлаар албаны хүмүүстэй ярилцах юм байна.
Мөн Ханги боомтоос Зүүнбаян хүртэл барих төмөр замын трассын ажилтай танилцах аж. Харин энэ сарын 24-нд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Замын-Үүд суманд ажиллах аж.
Тэрээр Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах бөгөөд чөлөөт бүсийн үйл ажиллагааг түргэтгэх, чөлөөт бүсэд аж ахуй нэгжийг татан оролцуулах зэрэг асуудлаар ярилцах аж.
Х.Эрдэнэбулган