Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2025-01-14 15:39:01

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржжээ.


Энэ нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.3 хувиар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 154 нь гэртээ төрсөн байна. 2024 онд нийт 57.8 мянган хүүхэд төрж, өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.2 хувиар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад 5 дугаар сард хамгийн олон буюу 5.0 мянган хүүхэд төрсөн бол нэгдүгээр сард хамгийн бага буюу 4.7 мянган хүүхэд төржээ.


相关新闻