ДОРНОД: Бадминтоны УАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Баярчимэг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-01-15 17:20:26

Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Бадминтоны УАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Хилийн цэргийн 0132 дугаар ангийн тамирчин Д.Баярчимэг түрүүллээ. Тэрбээр ноднин жилийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол өнөөдөр түрүү жилийн аварга Г.Мягмарцэрэнг 2:0-ийн харьцаагаар ялжээ.


Яг одоо Д.Баярчимэг эмэгтэй хос төрөлд тоглохоор дэвжээнд гараад байна. 


Бадминтоны 2025 оны Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн нийслэл хотноо болж байгаа юм. 

相关新闻