ДОРНОД: Цагаан сар угтах баярыг 18 дахь удаагаа тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/6789f7c3c0416.jpeg)
Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг хөрш зэргэлдээх БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймагтай хамтын ажиллагааны хүрээнд "Цагаан сар угтах баяр"-ыг хоёр талд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн баяр сар шинийн өмнө Дорнод аймагт болно.
Баярт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Хянган аймгийн төлөөлөл оролцох юм. Баярын үеэр Гадаад харилцааны яаманд танилцуулсны дагуу зарим салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, “ДБЭХС” ТӨХК, Мах маркет, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцуулахаар төлөвлөж байна. Мөн зочид төлөөлөгчид уламжлалын дагуу малчин айлд зочилж, халх, буриад, үзэмчин, барга үндэстэн ястны өв соёл, ёс заншилтай танилцахаас гадна, бэсрэг наадам, бизнес эрхлэгчдийн уулзалт, 20 гаруй ААН оролцсон үзэсгэлэн худалдаанд оролцоно.
18 дахь жилдээ болж буй Цагаан сар угтах баяр Дорнод аймгийн ХДТ, Шинэ барга баруун хошууны "Улаан мөчир"
театрын хамтарсан тоглолтоор өндөрлөнө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.