ДОРНОД: Гэмт хэргийн дийлэнх нь шөнийн цагаар үйлдэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/6789fe011b1f3.jpeg)
Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ноднин жилийн байдлаар нийт гэмт хэргийн дийлэнх нь 22.00-06.00 цагийн хооронд үйлдэгдсэн гэж Дорнод аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 277 бүртгэгдсэн байна. Үүний 95.7 хувь нь шөнийн цагаар ахуйн хүрээнд согтуугаар үйлдэгджээ. Харин насны хувьд 18-35 насныхан гэмт хэрэгт холбогдох нь их байдаг бол баасан, бямба гарагт гэмт хэргийн гаралт огцом нэмэгддэг.
Өнгөрсөн
онд аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн 1529 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 646 нь гэмт хэргийн шинжтэй учир эрүү бүртгэлд хэрэг нээн шалгасан байна. Энэ нь өмнөх оноос гэмт хэргийн гаралт 21 хувиар өссөн дүн юм.