ДОРНОГОВЬ: Ч.Отгонтуяа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ![](/files/6790786e6a162.png)
Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд болж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, чөлөөт бөхийн олон улсын хэмжээны мастер Ч.Отгонтуяа түрүүлж Монгол Улсын аварга боллоо.
Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ц.Намуунцэцэгийг ялсан юм. Ч.Отгонтуяа өнгөрсөн онд Йордан Улсын Амман хотод болсон чөлөөт бөхийн U 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд барилдаж Азийн аварга болж байв.
Ч.Отгонтуяа улсын аварга шалгаруулах
тэмцээнд ийнхүү хоёр дахь удаагаа түрүүллээ. Мөн энэ онд болох тив, дэлхийн тэмцээнд оролцох боломжоо
хангаж байна.