БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар 13 асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-01-27 14:45:48

Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар 13 асуудал хэлэлцэн шийдвэрлэнэ.


Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах, Орон сууцны корпорац хаалттай хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, дүрмийг хэлэлцэж батлах, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах, Орон нутгийн олон нийтийн радио телевизийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.


相关新闻