Парисын “Их дуулга”-д оролцох жүдочид Францыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-28 15:15:59

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Францын нийслэл Парис хотод эхэлнэ.


Тавь дахь удаагийн Парисын “Их дуулга”-д 54 орны 318 жүдоч хүч үзэхээр мэдүүлэг өгчээ. Ирэх сарын 1-нд эхлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин оролцохоор өнөөдөр Парисын зүг хүлгийн жолоо заллаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.


Тус тэмцээний финалын барилдааныг С1 телевиз албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулан үзнэ. 

相关新闻