Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээч, судлаач, дадлагажигчдыг нэгтгэх зорилгоор ирэх 6 дугаар сард “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг чуулга уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн дэд ахлагчаар УИХ-ын дэд дарга, УИХ дахь Байгаль хамгаалал консервацын бүлгийн дарга Х.Булгантуяа ажиллаж байна. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ долоо хоногт олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийсэн юм.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс
дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар 6 дугаар сард зохион байгуулах Тогтвортой байдлын чуулга
уулзалтын ач холбогдлыг онцолж,
манай улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх
зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Илүү сайхан ирдээдүйн төлөөх Бан Ги Мүн сан"-тай хамтран Алтай дамнасан
тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан талаараа
танилцууллаа гэж УИХ-ын
Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.