ДАРХАН-УУЛ: Дундын гал тогоо байгуулах төсөл хэрэгжүүлэхээр санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-30 14:44:41

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн удирдагч Ү.Морита болон албаны төлөөлөл аймгийн засаг дарга Б.Азжаргалтай уулзлаа. 


Уулзалтын зорилго нь Монгол улсад ЕБС, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан “Дундын гал тогоо” төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажил явуулахын зэрэгцээ Дархан хотод байгуулах талаар судалж байна гэв.


Уг төсөл нь сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, боловсруулалтын үйл ажиллагааг нэг дороос бэлтгэн нийлүүлэх зорилготой томоохон нэгжийг бий болгох төсөл гэж ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн удирдагч Ү.Морита онцлов.


Уулзалтаар нэгж байгуулах бүс, газар, байгууламжийн хэмжээ, тоног төхөөрөмж технологи, зураг төсөл зэргийг ярилцаж, харилцан санал солилцлоо.

 

Орон нутгийн зүгээс судалгааны ажил үр дүнгээ өгч, Дархан хотод байгуулах боломжтой гэж үзвэл дундын гал тогоог байгуулах дэд бүтэц шийдсэн газрыг олгож, цаашдын урсгал зардал, үйл ажиллагааг бүрэн хариуцах боломжтой гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ.

 

Төсөл хэрэгжүүлбэл орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн чанар, стандарт сайжирч, шинэчлэл хийнэ гэж талууд санал нэгтэй байлаа.

 

Судалгааны ажил дуусаж, газар, орон нутгийн байдлыг тохиромжтой гэж үзвэл дараагийн уулзалтыг зохион байгуулахаар боллоо.



 

相关新闻